Захирлын мэндчилгээ

LN7z-GuopZp9XxifL1HjmDgIXZpwoKajjD-2Mhjssg0,7Afm_QrFW5EZrfqjASVKpvYPoOAJo2gmX481xsOjF_Q

Тус компанийн хэрэглэгчид, үйлчлүүлэгчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

“Хөргөлт сервис” ХХК-ийн хамт олон бид улс эх орныхоо хөгжлийн бодит хэмжүүр болсон бүтээн байгуулалтын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ажилласаар өдгөө 15 жилийнхээ ойн босгон дээр ирээд байна.
Өнгөрөгч хугацаанд бидэнд итгэл өгч хамтран ажилласан эрхэм харилцагч, манай хөргөх халаах тоног төхөөрөмжийг худалдан авсан хэрэглэгч та бүхэндээ нийт хамт олныхоо өмнөөс халуун талархал илэрхийлье.
Хөргөх, халаах, барилгын агааржуулалтын салбарт бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар, технологийн дэвшлээрээ тэргүүлж, Монгол улсад хөргөлтийн салбарыг хөгжүүлэх өөрийн орны цаг уурын нөхцөлд нийцсэн техник технологийг нэвтрүүлэхэд бид бүхий л боломжоо дайчлан хариуцлагатайгаар ажиллах болно.
Та бүхэнд аз хийморь, эрч хүч, сэтгэл ханамж дүүрэн байхын билэгт ерөөл өргөн дэвшүүлье

                                
Ерөнхий захирал ЛУВСАНЦЭРЭНГИЙН ДАВААСҮРЭН